Site Network: Home | About Us | What we do | Contact Us



Хөтөлбөрийн онцлог


• “NCC education” хөтөлбөр нь Их Британèé Боловсролын Түншлэл Зөвлөлийн жинхэнэ гишүүн

• British Counsel байгууллагын гишүүн

• Английн Боловсролын зэрэг олгох, хөтөлбөрийн Албаар хүлээн зөвшөөрөгдөж чанарын баталгаа авсан

• Аль нэг тохиромжтой үедээ оюутан Эн Си Си Боловсрол-той шууд гэрээтэй 40 гаруй сургуулийн аль нэг сургуульд шилжин суралцах боломжтой

• Бизнесийн удирдлагын мэргэшил олгоход бүх сургалт чиглэгдсэн, сургалтын хөтөлбөрийг Их Британы Манчестрт байрлах Эн Си Си Боловсрол байгууллагын мэргэжлийн арга зүйчид боловсруулсан, шалгалтын нарийн тогтолцоотой, сургалтын чанарын хяналтыг нарийн явуулдаг тогтолцоотой.

• Шалгалтын материал, явуулах үйл ажиллагааг Эн Си Си байгууллага өөрийн бүс нутгийн албадаар дамжуулан зохион байгуулах ба эрдмийн эрх чөлөө, зохиогчийн эрхийн асуудлаархи хууль эрх зүйн актыг чанад сахидаг.

• Оюутнууд суралцах хувилбарыг өөрөө сонгон суралцах МУИС-ийн шууд гэрээ байгуулсан Вурстр их сургуульд аль нэг модуль сургалтыг амжилттай төгссөний дараа шилжин суралцах боломжтой. Мөн суралцах хугацаандаа ижил сургалт явуулж дэлхийн 52 оронд үйл ажиллагаа явуулж буй 265 Эн Си Си Боловсрол төвийн аль нэгэнд шилжин суралцах хүсэлт гаргаж болно.


Суралцах хувилбар:


o 1+3 буюу 1 жил Монголд 3 жил Их Британид

o 2+2 буюу 2 жил Монголд 2 жилд Их Британид

o 3+1 буюу 3 жил Монголд 1 жил Их Британид


Бэлтгэл анги

Их сургуульд Бизнесийн удирдлагаар суралцахад шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлийн суурь хичээлүүд заагдана. Үүнд:


Хэн суралцах вэ?

• Бүрэн дунд боловсрол эзэмшсэн цаашид гадаадын их сургуульд суралцахаар төлөвлөж байгаа нэгэн

• Англи хэлний түвшин IELTS 4.5 буюу “NCC education “ Англи хэлний стандарт түвшин тогтоох шалгалтын гуравдугаар шатанд тэнцэхүйц байх

• Дотоодын их дээд сургуульд өөр мэргэжлээр суралцаж байгаа, цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр давхар мэргэших сонирхолтой оюутан залуус

• Англи хэлний мэдлэгээ богино хугацаанд сайжруулах хүсэлтэй хэн бүхэн суралцах боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд судлах хичээл

(5 үндсэн хичээлээр 120 кредит+2 сонгон 20 кредит):

• Англи хэл 3-5 түвшин

• Бизнесийн үндэс

• Математик

• Сурах арга барил ба харилцаа

• Гадаад орны соёлын тухай ойлголт

Сонгон суралцах хичээл

• Бизнесийн Үндэс

• Мэдээллийн технологи

• Эдийн засаг ба нягтлан бодох бүртгэл

• Программчлал


Бизнесийн дипломын сургалт

Бэлтгэл анги төгссөн оюутан цаашид бизнесийн удирдлагын мэргэжлийн үндсэн хичээлийг үзэж судлан цаашид үргэлжлүүлэн хөтөлбөртөө суралцах, аль нэг түнш их сургуульд шилжин суралцах зорилготой оюутнуудад тохиромжтой сургалт. Мөн бакалаврын зэрэг авч өөр мэргэжлийн чиглэлээр суралцсан цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж ур чадвар эзэмших сонирхолтой төгсөгчид тус сургалтанд хамрагдах бүрэн боломжтой.

Хэн суралцах вэ?

• Бизнесийн бус мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дотоодын их дээд сургууль төгсөгч цаашид бизнесийн байгууллага, олон улсын байгууллагад ажиллахаар ур чадвараа дээшлүүлэх төлөвлөгөөтэй

• Англи хэлний түвшин IELTS 5.0 буюу “NCC education “ Англи хэлний стандарт түвшин тогтоох шалгалтын дөрөвдүгээр шатанд тэнцэхүйц байх

• Дотоодын их дээд сургуульд өөр мэргэжлээр суралцаж байгаа, цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр давхар мэргэших сонирхолтой оюутан залуус

• Англи хэлний мэдлэгээ богино хугацаанд сайжруулж гадаадын их сургуульд магистрийн зэрэг авахаар төлөвлөж байгаа нэгэн

Суралцах хувилбар

МУИС-ийн ЭЗС-ийн сургуульд дараахи заавал судлах хичээлийг үзэж судласны дараа

Хөтөлбөрийн хүрээнд судлах хичээл (8 хичээл тус бүр 15 кредит):

• Бизнесийн харилцаа

• Эдийн засаг

• Санхүүгийн Үндэс

• Э-худалдаа

• Маркетинг

• Байгууллагын болон бизнесийн бүтэц

• Менежментийн Үндэс

• Тоон арга зүйн зарчим


Бизнесийн Удирдлагын Ахисан Түвшиний Диплом

Энэхүү хөтөлбөрийг Эн Си Си Боловсрол бизнесийн удирдлагын бакалаврт чиглэсэн сургалтын эхний хоёр шатны сургалтыг амжилттай дүүргэж диплом авсан оюутнууд, мөн их дээд сургууль бизнесийн удирдлагаар төгссөн гадаад суралцахаар бэлтгэл хийж буй төгсөгчдөд тохиромжтой.

Хэн суралцах вэ?

• Бизнесийн дипломын сургалтыг ЭЗС-д сурч төгссөн оюутан болон цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр гадаадад магистрт суралцах хүсэлтэй төгсөгчид

• Бизнесийн удирдлагаар аль нэг дотоодын их сургууль төгсч цаашид англи хэлний мэдлэгээ богино хугацаанд мэргэжлийн чиглэлээрээ сайжруулах шаарлагатай төгсөгчид


Хөтөлбөрийн хүрээнд судлах хичээл (9 хичээл тус бүр 15 кредит):

Заавал судлах хичээл

• Хэрэглэгчийн зан төлөв

• Соёл иргэншил

• Санхүүгийн хяналтыг хэрэглэхүй

• Хүний нөөцийн удирдлага

• Удирдлагын нягтлан бодох бүртгэл

• Удирдлагын эдийн засаг

• Маркетингийн удирдлага

• Тоон арга

Сонгон суралцах хичээл

• Технологи ба байгууллага

• Үйл ажиллагааны менежмент


Бизнесийн Удирдлагын Магистрийн бэлтгэл үе шат болох Ахисан Түвшиний Дипломын Сургалт


Энэхүү сургалт нь бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, одоогоор бизнесийн байгууллагад ажиллаж буй менежерүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой хөтөлбөр. Хөтөлбөрөөр суралцагч судалгааны арга барилаа сайжруулахад шаардлагатай бүхий ур чадварыг эзэмших бөгөөд 8 үндсэн хичээлийг судлаж дууссаны дараа дараахи сургуулиудад Бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрт шилжин суралцаж диплом бичиж магистрийн зэрэг авч болно:

• Вурстер их сургууль (2009 оны Таймсийн дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 81-д орсон сургууль )

• Глоусэстершэйр их сургууль (2009 оны Таймсийн дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 58 -д орсон сургууль )


Хөтөлбөрийн хүрээнд судлах хичээл:


• Мэдлэгийн болон мэдээллийн удирдлага

• Олон улсын маркетингийн стратеги

• Санхүүгийн нөөцийн хяналт, хариуцлага, удирдлага

• Байгууллагын хүний нөөцийг удирдах нь

• Судалгааны арга зүй

• Дипломын дараах сургалтанд суралцах арга барил

• Стратеги менежмент

• Үйл ажиллагааны стратеги менежмент


Бакалаврт чиглэсэн сургалтын төлбөр: 2900 ам. доллар (бүртгэлийн хураамж ороогүй).

Төгсөлтийн дараахи дипломын сургалт удахгүй эхлэх гэж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн нэгжээс авч болно.


Сургалтыг хариуцан явуулах нэгж

МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхим ЭЗС-ийн Хичээлийн 4-р байр 216 A


Дэлгэрэнгүй мэдээллийг


Утас: 976-11-351940

e-mail: sarantuyaj@ses.edu.mn

email: batsuren_s@ses.edu.mn

0 Comments:

Post a Comment